550 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлжээ
2016 оны 4 сарын 11
Тайлант өдрийн байдлаар, банкууд 3744 иргэний 225.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1034 иргэний 5%-ийн хүүтэй 48.6 тэрбум төгрөгийн, 1777 иргэний 8%-ийн хүүтэй 115.9 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн тухай Монгол банк мэдээллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 550 зээлдэгчийн 22.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31427
0 эможи