Чанаргүй зээлийн дйилэнхи хувийг бизнесийн зээл эзэлж байна

2016 оны 3 сарын 30

Монгол банкнаас авсан судалгаагаар Өмнөговь аймагт 7 тэрбум гаруй төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байна. Үүний 4 тэрбум гаруй нь бизнесийн зээл байгаа юм. Эдийн засаг хүнд байгаа энэ үед бизнесийн салбарынхан их өртөж байна гэж Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчид хэлж байна.

“Бизнесийн эрүүл таатай орчин үгүй учраас бизнес эрхлэгч нар банкнаас зээл авснаар өрийн гинжин хэлхээнд орох эрсдэл өндөр байдаг. Найдвартай харилцагч байхын тулд зээлийн хүүгээ төлөх гэж хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлдэг үзэгдэл бизнес эрхлэгчдийн дунд нэлээн бий” гэж Өмнөговь аймгийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүн Б.Баярчимэг ярилаа. 

Өмнөговь аймагт давхардсан тоогоор 24324 зээлдэгч 120 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй байгаа ажээ. Үүнээс 1250 зээлдэгч 19 тэрбум гаруй төгрөгийн бизнесийн зээлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30832
0 эможи
keyboard_arrow_up