Ипотекийн таван хувийн зээлийн талаар ХЭН, ЮУ хэлэв

2016 оны 3 сарын 26

Таван хувийн хүүтэй ипотекийн зээл энэ сарын 15-нээс хэрэгжиж эхэлсэн. Монгол банкнаас өгч буй мэдээллээр Хаан, Голомт, Хас, Төрийн банк, Капитал, Ариг гэсэн банкнаас 346 зээлдэгчид 14.94 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг жилийн таван хувийн хүүтэй олгох шийдвэр гаргасан байна.

 

  Энэ сарын 17-ны байдлаар Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт, Хас, Төрийн банк, Капитал, Ариг, ҮХОБ  банк 3373 зээлдэгчийн 135.60 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-5 хувьд шилжүүлсэн байна. Харин 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийн талаар ХЭН, ЮУ ХЭЛСЭН талаар Энх-Арслан ХХК-ийн өдөр тутмын мониторингоос тоймлон хүргэж байна. 

УИХ-ын дарга З.Энхболд: Моргейжийн зээл их уян хатан байдаг. Одоо зээлийн хүү 8-5 хувь болчихлоо. Тэр рүү бүгдээрээ шилжих гэж ирнэ, түүнийг хориглох ямар нэг хууль зүйн акт байхгүй. 5 хувь болчихоор орлого буурна. Монголбанкны зүгээс нүдээ аниад явуул гэж байгаа, зайлшгүй хийх ёстой зүйл.

Хоёрдугаарт, АНУ-д 30 янзын моргейж байхад манайд хоёр төрлийнх байгаа. Манайх 8 хувийн хүүгээ багасгадаг шилждэг ангилал руу оруулчихвал энийг хийх бүрэн боломжтой.

Жишээ нь, 91 сая төгрөгийн байрыг урьдчилгаа 30 хувиа төлөөд 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй авахад сардаа 532 мянган төгрөг төлсөн бол жилийн хүү 5 хувь болоход сар бүр төлөх зээлийн хэмжээ 110 мянган төгрөгөөр буурна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гомдоллоод байгаа юм иргэд ресторанд орохоо больчихсон. Орон сууцны зээлийнх нь сарынх нь төлбөрөөс 110 мянган төгрөг хөнгөрөөд ирэхээр ресторанд ордог болно.

/Эх сурвалж: http://box.mn/r/29828/

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Таван хувийн хүүтэй зээлийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ

Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инфляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломжтой.  Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед 8 хувийг 5 руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд “Хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

/http://www.democrats.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=34&id=6293/

Таван хувийн хүүтэй зээлийн асуудлаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаа: ЭКО ТАВАН ХУВИЙН ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 15-НААС ОЛГОНО

Дархан, Эрдэнэт хотууд, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүсэд байгаа орон сууцыг 5 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авч болно. Мөн энэ бүсүүдэд 8 хувийн хүүтэй авсан зээл 5 хувьд шилжинэ.

-3 дугаар сарын 15-ны өдрөөс ипотекийн зээл шинээр баталсан журмаар, шинэ механизмаар олгогдож эхэлнэ. Шинэ механизм гэдэг нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, энэ хуулийн хүрээнд баталсан журмууд, гэрээнүүд, түүгээр зохицуулагдаж буй харилцаанууд гэсэн үг. Иргэд өөрсдийн цаг зав, бололцоогоороо харилцагч банкин дээрээ очоод өмнөх зээлийн гэрээгээ өөрчилнө. Гэрээ хийсэн өдрөөсөө 8 хувийн зээл нь 5 хувьд шилжинэ.

/Эх сурвалж: http://www.times.mn/p/9443/ /

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Зээлийн хүү 5 хувь болж, 80 метр квадратаар хязгаарлагдахгүй болно

Яг одоо 18 мянга орчим өрх 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэдгийг ч хэлсэн. Тэгэхээр үндсэндээ бол энэ хууль нь 8 хувийн зээлийг үргэлжлүүлэх, гацаанаас нь гаргах л хуулийн төсөл юм. Мөн 80 метр квадратаар хязгаарлагдахгүй болно. Зарчмын шинжтэй чухал өөрчлөлт нь энэ юм. Таны орлого 450 мянган төгрөг байсан ч та орлогодоо нийцүүлэн 40, 30, 20 метр квадрат байрны зээл авч болох юм.

http://www.democrats.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=34&id=5750

УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан зөвлөх Г.Байгальмаа: Зээлийн гэрээгээ өөрчилж, 5 хувь руу шилжих боломжтой

-Манай улс ипотекийн зээл олон улсын жишигт нийцсэн сонгодог тогтолцоо руу шилжиж байна. Холбогдох байгууллагуудын гаргасан тооцооллоор орон нутагт нийт 17 гаруй мянган өрхийн 645 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүү 8-аас 5 хувьд шилжихээр байгаа. Одоогоор холбогдох мэдээллийг банкуудаас авах ажил үргэлжилж байна. Цаашид энэ мэдээлэл нэгтгэгдээд эцсийн байдлаар дүн гарна. Зээлийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал хүсэлтийг Засгийн газрын 11-11 дугаарт хүлээн авах юм. Үүний дараа холбогдох байгууллагууд зээлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно.

 

/Эх сурвалж: http://eagle.mn/r/6522/

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Инфляци буурсан учраас ипотекийн зээлийн хүүг 5 хувьд хүргэх боломжтой

Нийгмийн хамгийн том өгөөж хаана байна гэхээр аль болох олон өрх орон сууцанд орох. Ядаж утаа багасна. Өрхийн ямар орлого дээр 8 хувийн зээлд хамрагдаж чадаж байна вэ гэдэг чухал. Гэтэл 10 хувь нь урьдчилгаа болчихвол сарын орлого нь 1.8 сая болж, зээл нь 90 хувь болохоор болж байгаа. Бидний санал болгоод байгаа хувилбарын нэг нь инфляцийг нам төвшинд барьж чадвал хүүгээ бууруулж болно. Хүртээмжийг ч тэлнэ. Нөгөөдөх нь урьдчилгаа 30 хувь дээр УИХ, Засгийн газар ажиллаад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлвэл хүрээг тэлэх боломжтой.14 хувийн инфляцитай байхад ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлж байсан. Тэр үед инфляцийг 6 хувь болно гэж харж байсан, өнөөдөр 2.9 хувь болсон учраас 8 хувийг дахиад бууруулах боломж бүрдсэн гэсэн үг.

 

/Эх сурвалж: http://old.eagle.mn/content/read/38750.html /

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30364
0 эможи
keyboard_arrow_up