ХААН БАНК орон сууцны ипотекийн 5 хувийн ЗЭЭЛИЙГ олгож эхэллээ
2016 оны 3 сарын 16

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан тушаалаар “Орон сууцны ипотекийн зээлийн зарим нөхцөл”-ийг шинэчлэн тогтоож мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д холбогдох өөрчлөлтүүд орсон.
ХААН Банк нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 8%-ийн ипотекийн зээлийг үргэжлүүлэн мөн журамд заасан шинэ нөхцөлөөр 5%-ийн ипотекийн зээлийг олгож эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн 8%-ийн зээлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд 8%-иар зээл нь батлагдсан боловч зээл олголт нь хүлээгдэж байсан харилцагчдын хувьд шинэчлэгдсэн журамд заасан 5%-ийн ипотекийн зээлийн шаардлагыг хангасан бол зээлийн хүүг шууд бууруулан олгохоор зохицуулалт хийлээ.
Журмын дагуу дараах байршилд баригдсан орон сууц худалдан авах иргэнд ипотекийн зээлийг 5%-ийн хүүтэй олгоно. Үүнд:
•УБ хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс болон нийслэлийн алслагдсан Багануур, Налайх болон Багахангай дүүрэгт;
•Мөн 21 аймгийн нутаг дэвсгэрт.
Дээр зааснаас бусад байршилд орон сууц худалдан авах тохиолдолд 8%-ийн ипотекийн зээлээр судалж олгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30190
0 эможи