Голомт банк орон сууцны 5 хувийн зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

2016 оны 3 сарын 15

Засгийн газрын 2016.03.04-ний өдрийн хуралдаанаар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсантай холбогдуулан Голомт банк 2016.03.15-наас эхлэн орон сууцны 5% болон 8%-ийн зээлд шинээр хамрагдах харилцагчдын зээлийн хүсэлтийг хүлээн авч, судалгааг хийж эхэллээ.

Ипотекийн орон сууцны  зээлийг өмнө нь 20 жилээр олгодог байсан бол Засгийн газар болон Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу 360 сар буюу 30 хүртэлх жилээр олгохоор болж хугацааг нь уртасгасан бол урьдчилгаа 30%-ийн төлбөр, 80м.кв–ын хязгаарлалтын нөхцөлд өөрчлөлт ороогүй байна.

5%-ийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд доорх 4 байршил, бүсэд хамаарах орон сууцнуудаас сонголтоо хийхээр журамд заажээ. Үүнд:

  1. УБ хотын шинэ суурьшлын бүс
  2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс
  3. Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)
  4. Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас сонгож, 5%-ийн зээлд хамрагдах юм.

 Энэ нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, алслагдсан дүүрэг сумдыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Голомт банкны зүгээс дээрх бүсчлэлд хамрагдах боломжтой, өмнө нь 8%-ийн нөхцөлөөр зээл нь батлагдсан иргэдийн зээлийг 5% руу шилжүүлэх хүсэлтийг авч байна. Харин тухайн бүсээс өөр байршилд баригдсан орон сууцнаас сонголтоо хийж буй иргэдийн хувьд 8 %-ийн зээлд хамрагдах боломжтой юм.

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30142
0 эможи
keyboard_arrow_up