Ам.доллар 2044 төгрөгтэй тэнцлээ
Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй дээшиллээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр 2029 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар шинэ долоо хоногийн эхний өдөр 2044 төгрөгтэй тэнцлээ. “Найман шарга” зах дээр долларын ханш 2039 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2044 төгрөгөөр зарж буй.
Долларын ханш цаашид буурахгүй хэмээн эдийн засагчид хэлж байна. Харин нөгөө талд албаны хүмүүс энэ оны сүүлээр долларын ханш буурч магадгүй хэмээж байна.
Учир нь энэ онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирнэ. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр эдийн засаг эрчимжиж, жижиг хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 34 гаруй их наяд төгрөгийн ажил үйлчилгээ, хөрөнгө илрүүлснээр татварын бааз суурь нэмэгдэж, төсвийн орлого өснө гэх хүлээлт байгааг эдийн засагчид хэлж байна.