Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт ХЭН ЮУ ХЭЛЭВ?
Монголбанкнаас нэрлэсэн албан ханшаар ам.доллар өчигдөрийн байдлаар 1808.9 төгрөг байсан. Ам.долларын ханш өнгөрсөн оноос бага багаар өсч байсан ч сүүлийн саруудад улам бүр өссөөр байна.
Төвбанкны нэрлэсэн ханш ийм өндөр байхад арилжааны банк болон найман шарга захын ханш түүнээс өндөр байх нь дамжиггүй. Харин Монголбанкны зүгээс энэхүү хөдөлгөөнийг түр зуурынх хэмээн харж байгаа аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгаа юм. Энэ босгыг 50 сая болгох тухай хуулийн төслийг засгийн газар УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байгаа. Засгийн газар уг хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байна. Мөн борлуулалтын жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс дээшхи аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Сангийн сайд Ч.Улаан: Бонд бол Засгийн газрын өр биш
Мэдээж бондын эргэн төлөлтийг Монголчуудын татварын мөнгөөр төлнө. Бонд бол Монгол улс, Монголчуудын төлөх өр гэж эдийн засагч, улстөрчид байнга хэлдэг. Энэ нь ч үнэн. Татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө шүү дээ.
Н.Золжаргал: Бидний харж байгаагаар ханшийн хөдөлгөөн нэмэгдэхгүй
- Сүүлийн хоёр долоо хоногийн дотор валютын ханшийн өсөлт 1808 төгрөгт хүрээд байна. Хаврын бүтээн байгуулалттай зэрэгцэн нийт валютын 60 хувь нь эргэлтэд орж үүнтэй холбоотойгоор ханш өсдөг. Харин өдгөө асуудал болоод буй Эдийн засаг хүндэрсэн үү? гэсэн асуултад хариулахдаа 2009 онтой харьцуулахад одоохондоо хямралын дүр зураг эдийн засагт алга. Мэдээж хүндрэл бол байна. Хүндрэл хямрал хоёрын хооронд алд дэлэм зөрүү бий. Эдийн засгийн нөхцөл байдалд анхааралтай хандаж, эдийн засгийг идэвхжүүлэх, хямралаас урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгаа.
- Хавар дуусахад ханш суларна
Хавар болохоор ам.долларын эрэлт ихэсдэг талтай. Валютын эрэлтийн 60 хувь хаврын улиралд эргэлддэг юм. Өөрөөр хэлбэл, хавар дуусахаар валют чангарах нь багасчихна. Ер нь энэ жил нүүрсний орлого орж ирэхгүй байна. Нүүрсний хэмжээ нэмэгдсэн ч үнэ нь сул байна. Энэ нөлөөлж байна. Угтаа нийлүүлсэн нүүрснийхээ хариуд 100 гаруй сая ам.доллар авах учиртай. Энэ мөнгө удахгүй ороод ирэх учраас улирлаас үүдсэн хүндрэл удахгүй арилна. Ханшийн хөдөлгөөн энэ бол түр зуурынх. Харин хүндрэл бол байна. Хүндрэл, хямрал хоёрын хооронд маш их зөрүү бий шүү. Харин энэ хүндрэлийг давж туулах арга Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд бүхэлдээ багтаж байгаа.
- Улс төр тогтвортой байвал эдийн засагт савлагаа үүсэхгүй
Сүүлийн хоёр долоо хоногийн дотор ханшийн өсөлт 1800-д дөхсөн байсан. Ер нь хавар ам.долларын эрэлт их байдаг. Яг эдийн засгийн энэ мөчлөг дээр урагшаа харахдаа бид юугаа танаж, юугаа хасах вэ гэдгээ маш сайн бодолцож байж шийдвэр гаргах ёстой. Дээрээс нь сүүлийн гурван сар гаруйн хугацаанд улс төрд өрнөж байгаа үйл явдлууд бидний орон зайг багагүй хумьж байна. Одоо бодит эмчилгээ эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийн хүрээнд гарах учитрай. / Монголын үнэн 2014.05.09 /
- Улс төрийн тогтвортой болох тусам зах зээл тогтворждог
Бидний харж байгаагаар ханшийн хөдөлгөөн түр зуурын, хаврын эрэлттэй холбоотой юм. Монголбанк ийм нөхцөлд нөөцөөсөө тодорхой валют зах руу нийлүүлж ирсэн, түүнийгээ үргэлжлүүлнэ. Бодлогын хүүг өөрчлөх нь зургаан сарын дараачаас эдийн засагт бодитоор нөлөөлдөг. Тиймээс ирэх зургаа болон арванхоёрдугаар сарын таамаглал хамгийн чухал байна. / Улс төрийн тойм2014.05.09 /
- Хүсэлт нь ирвэл ямар нөлөөтэй байх нь вэ гэдгийг судална
Монголд гадаадын банкны оруулж ирэх тухай ярих боллоо. Энэ нь Монголын эдийн засагт ямар ач тус авчирна вэ? Гэсэн асуултанд: Одоогоор банкны саблараа байгуулъя гэсэн албан ёсны хүсэлт ирээгүй бйана. Хүсэлт нь ирвэл ямар нөлөөтэй байх нь вэ гэдгийг судална. Мөн хэр зэрэг нөлөөтэйг нь мэдэхгүй учраас хэлэх боломж алга. Тухайн банкны эерэг, сөрөг нөлөөллийг нь харж байж шийдвэр гаргна./Зууны мэдээ 2014.05.09 /
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ам.долларын ханшаа буруу тооцчихоор төсвийн бүх тоо худлаа гардаг
Нэг өдөр алдвал хямрал нэг улирлаар удааширна. Нэг ам.долларыг 1384 төгрөг гэчихсэн. Ам.долларын ханшаа буруу тооцчихоор төсвийн бүх зардал, хөрөнгө оруулалт, орлого нь хүртэл худалдаа гардаг. Төсвийн тоо болгон нь буруу болно. Өөрөөр хэлбэл энэ төсөв 30 хувийн алдаатай төсөв. Төсөв өөрөө бодлогын баримт бичиг юм.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Засгийн газар энэ хэвээрээ байвал удаан ажиллаж чадахгүй
Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлд олон заалт нэмж агуулгаараа томорч байгаа. Ойлгомжгүй тунхаглалын шинжтэй байж болохгүй л дээ. Энэ заалтууд татвар төлөгч жирийн хүнд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө иргэдийг татварын мөнгөөр жийп машин унахыг эсэргүүцдэг байсан хүмүүс өнөөдөр бүгд том машин хөлөглөөд л давхиж байна. Энэ тогтоолын төсөлд дарга нарт ач холбогдолгүй юм шиг л харагдаж байна. иргэдийн амьжиргааны төвшин илт доройтсон нь засгийн газар хангалтгүй,мэргэжлийн бус ажиллаж байгаагийн илрэл. Давхар дээл тайлах тухай хуулийн төсөл уналаа гээд Засгийн газар тайвширч болохгүй. / Монголын үнэн /
Монгол логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд: Эдийн засаг хямраагүй, өвчин тусчихсан
Үнэхээр эдийн засгаа сэргээх гэж байгаа бол мал аж ахуй, газар тариалангаа нэн түрүүнд дэмжих хэрэгтэй. Хамгийн гол нь энэ салбарыг хөгжүүлэхийн тулд тээвэр сүлжээ буюу логистикийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Уул уурхайн салбарыг дэмжсэнээрээ эдийн засаг сэргэнэ гэдэг буруу ойлголт. 100 төгрөг зарцуулчихаад 50 төгрөг олсноо ашигтай байна гэж хэлэх бизнесмен байхгүй шүү дээ. Үүнтэй утга нэг. Аливаа зүйлд гарц заавал байдаг. Гэхдээ одоогийн эдийн засаг хямарсан биш өвчин туссан байна гэж би харж байгаа.Тиймээс эдийн засагийг эрүүлжүүлэх, эрчимжүүлэхийн тулд хүмүүсийг зах зээлтэй холбох гүүрийг яаралтай тавих ёстой. / Зууны мэдээ /
Сэтгүүлч: Монгол улс 2-4 тэрбум долларын гадаад валютын нөөцтэй байна
Төв банкны мэдээллээс харахад, манай улсын гадаад валютын нөөц 2013 оны хоёрдугаар улирлаас эхлэн эрчимтэй буурсан байна. 2011 онд манай улс нийт дөрвөн тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 2.4 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байгаа аж.
- Дэлхийн банкийг Монголд төлөөлөхөөр 30 хүн өрсөлджээ.
Суурин төлөөлөгчөөр ажиллахаар ийм олон тооны хүмүүс өрсөлдсөн тохиолдол Дэлхийн банкинд ховор байдаг гэнэ. Ямартай ч тэдгээр 30 хүнээс эхний шалгаруулалтаар найм нь үлдэж, сүүлийн шатны ярилцалгад гурван хүн оролцохоор болжээ.
Иргэд: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Эрдэнэбат: Банкууд өрсөлдөх чадваргүй байгаа биш сонирхолгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
Засгийн газрын найман хуувийн зээл хэдийгээр зөв санаа боловч эдийн засагт үзүүлж буй нөлөөл нь гажуудал үүсгэж байгаа юм. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөх хөшүүрэг болж байна. Санхүүгийн зах зээл хөгжихгүй байвал эдийн засаг агшина. Үүнд төрийн оролцоо, засгийн газар нь хувийн салбарт нөлөөлж байгаагаас харж болно. Банкны салбарын хувьд хаалттай байна. Арижлааны банкууд өрсөлдөх сонирхолгүй байгаагаас ломбард, мөнгө хүүлэгчид оршин тогтнох орон зайг бий болгосон гэж хардаг. / Өнөөдөр сонин /