Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө орж эхэлжээ
2016 оны 2 сарын 19
“Хүний хөгжил сан”-гаас олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг өгнө, өгөхгүй, ялгаварлаж өгнө хэмээн нэг хэсэг яригдаж байгаад бүх хүүхдүүдэд олгохоор болсон шийдвэрийг УИХ-аас цагаан сарын өмнө гаргасан билээ. Сар шинийн баярын өмнөхөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө орсон бол өнөөдрөөс эхлэн зарим арилжааны банкуудаар дамжуулан хүүхдийн 20 мянган төгрөг орж эхэлжээ. Тухайлбал, ХААН банкинд данстай хүүхдийн мөнгө эх, хүүхдийн дансаар орсон байна. Ийнхүү хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө энэ сарын 20-25-нд олгоно гэсэн мэдээллийг Нийгмийн халамжийн үйлчилгээний газраас мэдээлсэн ч өнөөдрөөс эхлэн дансанд нь орж эхэлсэн байна шүү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29061
0 эможи