42076 иргэнд 2.27 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоно
2016 оны 2 сарын 17
2016 оны хоёрдугаар 16-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19481 зээлдэгчийн нийт 584.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.28 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 42076 иргэнд 2.27 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28977
0 эможи