Таван хувийн зээлийг ИРЭХ сараас олгож эхэлнэ

2016 оны 2 сарын 17

Иргэдийн дунд  хүлээлт үүсгээд байгаа нэг сэдэв бол ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах тухай юм. Энэ саналыг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд олон нийтэд анх зарласан. Таван хувь болох шалтгааныг нь инфляцийн уналт, барилга барихад ордог нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг нь дотоодын эх үүсвэрээс буюу хямд үнээр хангадаг болсон одоогийн нөхцөл байдлаар УИХ дарга тайлбарласан байдаг.

Мөн өнгөрсөн сард ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга 8 хувийн зээлийг 5 хувь болгох бүрэн боломжтой болон түрээсийн орон сууцны хөтөлбөр ирэх гуравдугаар сард хэрэгжиж эхлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  

Тэгвэл энэ удаад Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Ирэх гуравдугаар сард зээлийн хүүг таван хувь болгох асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа. Бусад төрлийн зээлийн хүүг  мөн энэ үеэр бууруулах ажлыг эрчимжүүлнэ” хэмээх тайлбарыг өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28950
0 эможи
keyboard_arrow_up