Сүүлийн арав хоногт 1129 хүнд найман хувийн зээл олгожээ
2016 оны 2 сарын 03
УИХ-аас өнгөрсөн сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийг өмнөх журмын дагуу үргэлжлүүлэн олгож эхэлсэн юм. Өнгөрсөн арав хоногт 11 банк нийт 1129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Үүнээс зургаан банк 300 зээлдэгчид 15.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг нь олгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28573
0 эможи