Энэ хавраас ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгоно

2016 оны 2 сарын 03

Орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох бүрэн боломжтой гэж албаныхан мэдээлсэн. Ипотекийн зээлд хамрагдсан 77 мянга орчим айл өрхийн зээлийн хэмжээг 5 хувь болгохоор судлаж байгаа. Ирэх хавраас энэ асуудлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно гэж албаны хүн онцоллоо.    

Шинээр зээл хүсэж байгаа болон орон сууцанд орохоор хөөцөлдөж байгаа иргэдийн зээл 5 хувиар бодогдоно гэсэн сайн мэдээг мөн дуулгаж байна.  

2012 оноос өмнө зарим айл өрх жилийн 18-19.2 хувийн хүүтэйгээр орон сууцанд ордог байсан бол өнөөдөр жилийн найман хувийн хүүг төлж байгаа. Харин энэ хавраас зээлийн хүү таван хувь болж буурах бодит боломж бүрдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28556
0 эможи
keyboard_arrow_up