ХХБ ипотекийн зээлийн материалыг хүлээн авч эхэллээ
2016 оны 1 сарын 28

Энэ сарын 27-ноос Ипотекийн зээлийн материалыг Худалдаа Хөгжлийн банк (ХХБ) авч эхэлсэн талаар тус банкны Иргэдийн банкны газрын ахлах менежер Б.Отгонбаяраас тодрууллаа.
Б.Отгонбаяр хэлэхдээ "Энэ сарын 27-ноос эхлэн манай банкны бүх салбаруудаар ипотекийн зээлийн материалыг хүлээн авч эхэлсэн. Хэрвээ та материалаа бүрэн гүйцэд бүрдүүлсэн тохиолдолд тухайн салбарын эдийн засгийн ачаалал, салбарын ачааллаас хамаарч ажлын 3-7 өдөрт багтаан хариу өгөх болно" гэлээ.
Бүрдүүлэх материалын талаар энд дарж үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









28364
0 эможи