“Монгол Шуудан” ХК-ийн ханш өдрийн дээд хязгаарт хүрч өслөө

2016 оны 1 сарын 20

“Монгол Шуудан” ХК-ийн хоёрдогч зах зээл өнөөдөр нээгдлээ. Биржийн сайтаас харвал 1,550 ширхэг хувьцааг 212.12 төгрөгийн хаалтын ханштайгаар арилжаалсан нь анхдагч зах зээлийн үнээс 14.66 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус компанийн хувьцааг MNP симболоор, 541 кодтойгоор МХБ-д арилжаалж байна.

Өнөөдрийн арилжааны тайланг харвал 212.75 төгрөгөөр 105,576 ширхэг хувьцаа худалдан авах захиалга маргаашийн арилжаанд шилжиж байгаа бол нөгөө талдаа хувьцаагаа худалдах захиалга огт байхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны ханш өснө гэдэг хүлээлттэй байгааг тод илэрхийлж буй үзүүлэлт юм.

Төслөөс жилд дунджаар 5.352 тэрбум төгрөгийн орлого олж 3.991 тэрбум төгрөгийн зардал гарган 1.227 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах таамаглал гарчээ.

Төрийн эзэмшилд 66 хувийг авч үлдэн, 34 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг олон нийтэд арилжаалснаар компани 6.26 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд уг хөрөнгийг компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зарцуулах УИХ-ын тогтоолтой юм.

Энэ хөрөнгөөр “авто замын логистикийн төсөл” хэрэгжүүлэхээр “үнэт цаасны танилцуулга”-д тусгасан бөгөөд  төслийг 2016 онд эхлүүлэн бүтээн байгуулалтыг өрнүүлэх ба 2017 оноос зах зээлд үйлчилгээгээ санал болгохоор төлөвлөжээ.

Ингэснээр 2017 оноос Замын-Үүд ба Улаанбатарын чиглэлд ачаа тээвэрлэлтээ нэмэгдүүлэх ба 2019 он хүртэл үе шаттайгаар хөдөө орон нутгийн чиглэлүүдийг нээх юм. Урт хугацаандаа компанийн орлого ачаа тээвэр болон шуудангийн үйлчилгээнээс бүрдэнэ гэсэн үг. Уг төслөөс жилд дунджаар 5.352 тэрбум төгрөгийн орлого олж 3.991 тэрбум төгрөгийн зардал гарган 1.227 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах таамаглал гарчээ.

Монгол Шуудангийн тухай

Компани нь 94 жилийн түүхтэй “А” ангиллын лиценз бүхий Монгол улсын шуудан үйлчилгээний ууган байгууллага. Өдгөө дотоодын шуудангийн зах зээлийн 95 хувийг дангаараа эзэлж байгаа бол олон улсын буухиа шуудангийн зах зээлийн 30 хувийг эзэлж байна. Нийт 900 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын 21 аймаг, 334 сумдын салбар, Улаанбаатар хотын 40 салбарт нийт 20 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлж байна.

Санхүүгийн хувьд банкны зээлгүй, нийт хөрөнгөд эзлэх өр төлбөрийн хэмжээ 13% байгаа нь санхүүгийн эрсдэл бага байгааг илтгэж байна. Мөн орлогын хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй тогтмол өсч 2014 онд 11 тэрбум төгрөгт хүрсэн бол жил бүр ашигтай ажиллаж 2014 онд 738 сая төгрөгт хүрчээ.

2015 оны УИХ-ын 70-р тогтоол, ЗГ-ын 330-р тогтоол, ТӨХ-ны 594-р тогтоолын дагуу төрийн эзэмшилд 66 хувийг үлдээж, 34 хувийг олон нийтэд хувьчилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28051
0 эможи
keyboard_arrow_up