2.25 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоно

2016 оны 1 сарын 20

2015 оны 12 дугаар сарын байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19463 зээлдэгчийн нийт 583.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.28 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 41660 иргэнд 2.25 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28023
0 эможи
keyboard_arrow_up