Банкуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар ШӨХТГ өнөөдөр давж заалдана

2015 оны 12 сарын 24

Банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг ШӨХТГ-аас хууль бус учир тэрхүү шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой хэмээн үзсэн билээ. ШӨХТГ-ын байцаагчийн эл дүгнэлтийг бататгаж, анхан  болон давж заалдах шатны шүүх "нэг хувийн шимтгэл авах нь хууль бус" гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байдаг. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.

Тэгвэл ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж  үзэн давж заалдахаар болоод байгаа хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан. Тэрхүү давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27186
0 эможи
keyboard_arrow_up