Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна
Санхүүгийн зохицуулах хороо нь маргааш буюу 05-р сарын 08-ны Пүрэв гаригийн 13:00 цагаас Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах гэж байна.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагааны үеэр дараах мэдээллүүдийг өгөхөөр болжээ.
1.Салбарын эрх зүйн зохицуулалтын чиглэлээр хийгдэж буй ажлууд
2.Хөдөө аж ахуйн биржийн арилжааны орчинг төгөлдөржүүлэх чиглэлээр хийж буй ажлууд
3.Хөдөө аж ахуйн бирж ба түүхий эдийн арилжааны талаар
4.ХАА-н биржийн 2013 оны арилжааны мэдээ
5.ХАА-н биржийн 2014 оны арилжааны мэдээ
6.ХАА-н брокеруудын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийн талаар тус тус мэдээлэл өгнө.