Арилжааны банкны зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах саналыг УИХ дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүд дэмжлээ.
Монгол банкнаас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" ямар тогтоолын төсөл өргөн барьсан бэ
Монгол улсын
2016 оны эдийн засгийн өсөлтийг 4,1% байхаар тооцоолж, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2016 оны эцэст 7 хувьд, 2017- 2018 онд 5-7 хувьд тогтворжуулахаар 2016 оны мөнгөний бодлогыг баримтлахдаа дараах зүйлүүдийг зорилт болгон ажиллахаар Монгол банкнаас УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.
-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтална
-Банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ
-Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр нөлөөтэй хяналт шалгалтыг боловсронгуй болгох чиглэлээр дотоод, гадаадын эрх бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
-Монгол Улсын төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлж, эрх зүйн орчныг сайжруулна
-Санхүүгийн салбарын активын удирдлагын бүтцийг төрөлжүүлэх, хоѐрдогч зах зээлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ
-Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг холбогдох байгуулагатай хамтран үе шаттай хэрэгжүүлнэ
Төрөөс мөнгөний бодлогыг баримтлах тогтоолын төсөлд эдийн засгийн байнгын хороо ямар дүгнэлт өгсөн бэ
Тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт холбогдох байнгын хороодоор авч хэлэлцсэн бөгөөд эдийн засгийн байнгын хорооноос дараах зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан байна. Үүнд:
-Улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжилийг сайжруулахад чиглүүлэх
-Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн орчныг сайжруулах
-Зээлийн эрсдлийг бууруулж, санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар арилжааны банкны зээлийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол банк, Засгийн газар, санхүүгийн зохицуулах хороонд даалгасан заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах чиглэлээр тогтоолын төсөлд нэмж тусгахыг гишүүд санал болгосон байна.
УИХ-ын чуулган Монгол улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.