73 мянган малчин зээл авчээ

2015 оны 10 сарын 22

Манай улсын банкны системийн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны эхний есөн сарын байдлаар 11.9 их наяд төгрөгт хүрсэн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл өчигдөр мэдээлсэн.

Харин хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 1,7 их наяд төгрөг буюу зээлийн үлдэгдлийн 14 хувийг эзэлж байгаа аж. 2014 оны жилийн эцсийн байдлаар

  • 189 700 иргэн 355 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй,
  • 261 000 иргэн 1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй,
  • 66 300 иргэн 2.8 их наяд төгрөгийн орон сууцны зээлтэй,
  • 73 900 иргэн 53 тэрбум төгрөгийн малчны зээлтэй буюу улсаараа өрийн сүлжээнд ороод байгааг Д.Дэмбэрэл гишүүн онцлов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25925
0 эможи
keyboard_arrow_up