“Флора цэнтэр”-ийнхэн хуурамч баримтаар “Хаан” банкнаас 500 саяын орон сууцны зээл авч чадсан нь гайхалтай

2015 оны 9 сарын 08

Америкийн алдарт бизнесмэн Хэнри Форд нэгэнтээ “банк мөнгийг нь хэрхэн үрдэгийг хүмүүс мэддэггүйн сайн хэрэг, хэрвээ мэдсэн бол маргааш нь бослого үймээн гарах байх” гэсэн гэдэг. Тэгвэл Хаанбанкны ажилтнууд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хуйвалдааны маягаар хяналтгүйгээр зээл нэрээр тарааж байсан хэрэг МУИС тооцооны төвд нь илэрчээ. Тус тооцооны төв “Флора цэнтэр” төвийг түрээслэдэг гэнэ. Тус төвийн удирдлага энэхүү “давуу байдлаа” ажилтнууддаа орон сууцны зээл авахад тун чадамгай ажигласан аж. Банкныхан ч хүний сууцанд толгой хоргодож байгаа гээд тун номхон дуулгавартай “загнаж” нийт 7 хүнд 500 сая төгрөгний орон сууцны урт хугацааны зээл олгоод явуулжээ. Банкнаас орон сууцны зээл авахад  маш олон тооны бичиг баримт, материал бүрдүүлдэг. Материал дутуу гээд буцаах нь олонтоо. Гэтэл “Флора” цэнтэр”-ийнхэн түрээслэгч салбардаа хүсэлт тавиад ердөө цалингийн тодорхойлолт л гаргаж өгөөд зээл авчихжээ. Энэ баримтыг нь Хаанбанкны Дотоод аудитын хяналтынхан хуурамч гэж тогтоожээ. Хуурамч баримтаар зээл авсан азтанууд нь Я.Эрдэнэжаргал, З.Мандал, Ц.Нарантуяа нарын  тус төвийн 7 ажилтан нь байж. Гэхдээ  нэгэнт л авч чадсан хойно тэдэнд атаархах хэрэггүй биз. Ер нь банкны салбарыг байрандаа байлгах нь ашигтай гэдгийг л харуулж. Өмнө бас л тус төвийн нэлээд хэдэн ажилтан мөн л нөгөө цалингийн тодорхойлолтоо үзүүлээд 20-80 сая төгрөгний зээл авчихсан байжээ. Анх авахдаа зээл хүсэгчийн баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй, зээлийн хувийн хэрэг дутуу тул авсан зээлээ зориулалт бусаар ашиглах нь байтугай бараг буцааж төлөхгүй байсан ч болохоор нөхцөл байдал үүсчихсэн гэнэ.  Ийнхүү хоёр жилийн өмнө гарсан энэ ноцтой зөрчлийг банкны дотоод хяналтынхан саяхан л илрүүлсэн сурагтай. Гэтэл жил болгон зээл олголтонд нарийн шалгалт хийдэг гэж удирдлага нь баталдаг. Он дамжин гарсан энэ хэрэгт МУИС тооцооны салбарын зээлийн эдийн засагч Б.Э-г буруутган ажлаас нь халжээ. Гэтэл зөрчил гаргасан ажилтнаа  2015 оны Хаанбанкны шилдэг ажилтнаар шалгаруулж байсан гээд ойлгомжгүй зүйл өчнөөн байх юм. Үүнээс гадна бас нэгэн ноцтой хэрэг илэрсэн нь энэ явдлаас улбаалан Зээлийн хороог даргалж байсан Э-тай холбоотой их хэмжээний зээлийн маапаан гэнэ. 2015 оны шилдэг ажилтан нь Зээлийн хорооны  захирлын хүргэн ахад 8 хувийн хүүтэй 100 сая төгрөгний зээл өгчихсөн байсан нь шалгалтаар бас илэрч. Бид энэ хэргийг үргэлжүүлэн мэдээлнэ.

 
 
NUUTS.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24949
0 эможи
keyboard_arrow_up