С.Дэмбэрэл: Итервенц хийхийг хүлээх нь бодлогын асуудал биш

2015 оны 8 сарын 25

-Валютын зах зээлийн тогтвортой байдлыг хамтын хүчээр хангана-

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан юм. Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль нь Монгол банкны үүргийг тодорхой тусгаагүй, зөвхөн үйл ажиллагааг хэсэгчлэн зохицуулсан хэмээн тэрбээр үзэж байна. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодрууллаа.

-Таны өргөн барьсан төслөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төв банкны тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ?
-Төсөл Төв банкийг илүү хүчтэй болгоход чиглэгдсэн. Энэхүү байгууллагын үндсэн зорилго, мөнгөний бодлогыг тодорхойлох институцийн бүтэц, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг асуудлуудыг олон улсын туршлага дээр үндэслэн өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүллээ.

Олон улсын 30-аад банкны туршлагыг харгалзан үзсэн

Ер нь олон улсын 30-аад банкны туршлагыг харгалзан үзсэн. Төв банкны бие даасан хараат байдлыг хангах нь чухал байдаг. Жишээлбэл валютын ханш хэлбэлзэж буй үед үүнд оролцогч санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ямар чиг үүрэгтэй байх вэ гэдгийг нь зааж өгч байгаа. Ингэж байж валютын зах зээлийн тогтвортой байдлыг хамтын хүчин чармайлтаар хангах юм. Түүнээс биш зөвхөн Төв банк интервенц хийхийг хүлээгээд суух нь бодлогын асуудал биш юм.

-Гэхдээ Төв банкны үндсэн үүрэг инфляцыг тогтвортой байлгахад чиглэдэг. Энэ тал дээр ямар зохицуулалт орсон бэ?
-Мэдээж валютын ханшийн бодлого нь Төв банкны үндсэн зорилго болох инфляцыг тогтвортой байлгах зорилтод хангагдах ёстой. Үүнийг хийдэг статус нь 7-9 хүнтэй Бодлогын зөвлөл байна. Дээр нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн байгууллагууд яаж ажиллах вэ гэдгийг хуульчилж өгч байгаа. Ингэснээр улс орны санхүүгийн тогтвортой байдалд хамтын хариуцлага хүлээх, мэдээллийн илүү өргөн орчин үүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24583
0 эможи
keyboard_arrow_up