Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулна

2015 оны 8 сарын 19

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 онд болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох санал тавьсан юм. Засгийн газрын 2014 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд банк үүсгэн байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2014 оны аравдугаар сард үүсгэн байгуулагч гишүүн орнууд гарын үсэг зурснаар бэлтгэл ажил эхэлжээ.

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн оронд нэгдсэнээр

Дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн сүлжээг тэлэх замаар хүн амын нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахуйц санхүүжилт авах,

Далайд гарцгүй хөгжиж буй улсын хувьд бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг тэлэх бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэх боломжтой болно.

Тус банкны дүрмийн санг 100 тэрбум ам.доллар байхаар тооцсоны дагуу үүсгэн байгуулагч гишүүн орон тус бүр хувь нийлүүлнэ. Монгол Улсын хувь нийлүүлэх нийт хөрөнгө 41 сая ам.доллар нь 0.3013 хувийн саналын эрхтэй бөгөөд үүнээс хувь нийлүүлэх 20 хувийг 5 жилийн хугацаанд 5 хуваан шилжүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24432
0 эможи
keyboard_arrow_up