Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулав
2015 оны 7 сарын 24
Өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд
· 48.4 сая ам.доллар,
· 118.9 сая юань худалдан авах саналаа Монголбанкинд ирүүлжээ.
Монголбанк эдгээр саналыг 100 хувь биелүүлж, 1979.00 төгрөгийн ханшаар 48.4 сая ам.доллар, 318.83 төгрөгийн ханшаар 118.9 сая юань тус тус нийлүүлсэсн байна.
Өчигдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 81.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг мөн л 100 хувь биелүүлжээ.
Дашрамд хэлэхэд своп гэдэг нь санхүүгийн хэрэгслийн эрхийг зөвшөөрөгдсөн хугацаанд өөр активаар солих эсвэл үүрэг хариуцлагаа шилжүүлэх үйл явцыг нэрлэдэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23934
0 эможи