Монголбанк 43.1 сая юань худалдав
2015 оны өнөөдрийн буюу долоодугаар сарын 21-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн саналыг үндэслэн, Монголбанк 318.50 төгрөгийн хаалтын ханшаар 43.1 сая юань худалдав.
Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 119.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 21.7 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, мөн 20.0 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.