Орон сууны зээлийн урьдчилгааг 10 хувь болгож буурууллаа
2015 оны 6 сарын 04
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувиар бууруулсан тухай мэдээллээ. Иргэд орон сууц авах хүсэлтэй ч урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх боломж муу байсан.
Үүнийг нь харгалзан үзэж орон сууцны урьдчилгаа төлбөрийг бууруулж иргэдийг ая тухтай орон сууцанд амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөх зорилготой юм. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсан бөгөөд 10 хувь болгожээ. Өөрөөр хэлбэл, 20 хувийг нь Засгийн газар зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргаж шийдвэрлэдэг болсон юм. Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22545
0 эможи