Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв
2015 оны 5 сарын 26
2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1925.0-1927.0 төгрөгийн ханшаар 2.0 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Юанийн дуудлага худалдаагаар худалдах, худалдан авах санал ирээгүй.
2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 77.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 4.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдаж авах юанийн своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22250
0 эможи