Шинээр 18339 иргэнд зээл олгоно

2014 оны 4 сарын 29

Ипотекийн буюу орон сууцны зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 846.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 18166 зээлдэгчийн нийт 518.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18339 иргэнд 1025.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2212
0 эможи
keyboard_arrow_up