Худалдаа хөгжлийн банк 300 сая ам.долларын бонд гаргана
2015 оны 5 сарын 04
Худалдаа хөгжлийн банк Сингапурын хөрөнгийн бирж дээр 300 сая ам.долларын бонд гаргахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр бондоо энэ сарын 20-нд арилжаалах аж. Бондын хугацаа нь гурван жил, хүү нь 8.5 хувь байхаар тогтоосон байна.
Бондыг 1000, 200 мянган ам.доллар гэсэн хоёр өөр үнээр борлуулах нь. Хөрөнгө оруулагчдад бондын хүүг хагас жилд бодож олгох аж.
Худалдаа хөгжлийн банк нь гадаадын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татсан Монголын анхны банк болж байсан. Тус банк ийнхүү гурав дахь удаагаа Сингапурын хөрөнгийн биржээс санхүүжилт татах гэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21424
0 эможи