1925 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоно
2015 оны 4 сарын 27
2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 831.9 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19099 зээлдэгчийн нийт 568.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.96 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 35689 иргэнд 1925 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21222
0 эможи