Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв
2015 оны 4 сарын 16
2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1982.00-1982.95 төгрөгийн ханшаар 6.65 сая ам.доллар худалдах,319.30 төгрөгийн ханшаар 5.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.
2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн, 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал мөн 25.0 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20683
0 эможи