Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв
2015 оны 4 сарын 09
2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах болон худалдан авах санал ирүүлээгүй болно. Юанийн дуудлага худалдаагаар 320.30-320.40 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.
2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 30.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20330
0 эможи