Урсгал тэнцэл 91.1 сая ам.долларын ашигтай гарчээ
2015 оны 3 сарын 30
Урсгал тэнцэл 91.1 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеийн алдагдал 148%-иар буурсан. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 9 дахин буюу 303.9 сая ам.доллараар нэмэгдэж 340.7 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлжээ.
Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 137.9 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 165%-иар буюу 350.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 299.2 сая ам.доллараар, багцын хөрөнгө оруулалт 335.8 сая ам.доллараар тус тус буурснаар тайлбарлагдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19869
0 эможи