Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв
2015 оны 3 сарын 20
2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 3.5 сая ам.долларыг 1989.19-1990.29 төгрөгийн ханшаар, 35.0 сая юанийг 318.63-320.10 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.доллар худалдан авах саналыг 100 хувь биелүүлэн, 1989.19 төгрөгийн хаалтын ханшаар 3.5 сая ам.доллар, 319.15 төгрөгийн хаалтын ханшаар 23.0 сая юань худалдав.
2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19521
0 эможи