34098 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олголоо
2015 оны 3 сарын 18
2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 823.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18801 зээлдэгчийн нийт 555.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.88 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 34098 иргэнд 1833.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19362
0 эможи