Иргэд нэг хувийн шимтгэлээ банкуудаас нэхэмжлэх боломжтой

2015 оны 3 сарын 17

Арилжааны 13 банк иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус болохыг хоёр шатны шүүхээс тогтоогоод байгаа. Шийдвэрийн дагуу бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд иргэдэд олгож буй зээлийн шимтгэлээ багагүй хэмжээгээр бууруулах юм. Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл авсан иргэд суутгуулсан нэг хувийн шимтгэлийг банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болох юм. Гэхдээ арилжааны банкууд дараагийн шатны буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа тул тус шүүхээс эцсийн шийдвэр гарахыг хүлээх үлдсэн.

ШӨХТГ-ын эрх зүй, дотоод хяналтын газрын дарга Ж.Хичээнгүй:

-Нэг хувийн шимтгэлийг  яг зохих ёсоор нь яаж авах ёстой юм бэ?

-Зээлдэгчийн авч байгаа зээл тус бүр дээр гарч байгаа зардал янз бүр байдаг. Энэхүү зардалдаа тэнцэх хэмжээний шимтгэл болон хураамж авах ёстой. Тухайлбал: нэг сая төгрөгийн зээл авахад  нэг хувийг авна. Тэгэхээр нэг тэрбумаар зээлсэн зээлдэгч адилхан нэг хувийн шимтгэл, хураамж төлнө гэдэг нь буруу.

Өнгөрсөн хугацаанд банкууд иргэдээс хичнээн төгрөгийн шимтгэл илүү авсан бол?

- Энэ талаар мэдээлэл бидэнд байхгүй. Энэ бол банкны нууцын асуудал учраас Монгол банкнаас асууж болно.

-Яг ямар,ямар банк ийм зөрчил гаргасан бэ?

- Кредит банкаас бусад 13 банк дээрхи төрлийн зөрчилтэй байна. Зарим банк шимтгэл хураамжийг зэрэг авдаг. Зарим нь зөвхөн шимтгэл авдаг. Шимтгэл, хураамж гэдэг нэг ойлголт. Нэг ёсондоо зээл авах явцад гарч байгаа бичиг баримт, судалгааны зардал байхгүй юу. Үүнийг үнэн зөвөөр банкууд зээлдэгчдээ мэдэгдэх хэрэгтэй. Мэдээж үүний хүү нь тухайн банкны ашиг болж өгдөг.

-Нэг хувийн шимтгэлийг банкууд хэзээнээс буцаан олгох вэ?

-Энэ асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Хоёр шатны шүүх манай талд шийдвэр гаргасан ч банкууд дараагийн шатны буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа тул тус шүүхээс эцсийн шийдвэр гарахыг хүлээх үлдсэн.

-Гурав дах шатны шүүх хурлын тов гарсан уу?

-Гараагүй байгаа. Шүүхийн шийдвэр бичгээр ирснээс хойш 14 хоногийн дотор дахин давж заалдах эрхтэй. Одоохондоо шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн. Албан ёсоор гомдол гаргаагүй байгаа.

ргэдээс ирсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас банкуудад хугацаат шалгалтыг хийхээр болсон гэсэн. Ямар гомдлын дагуу шалгалт хийхээр болсон бэ?

-Олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байдаг. Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй харин 15 хувиас их бол үйлчлүүлэгч иргэдийг "шулж" байгаа гэж үздэг байна. Манайхаас явуулсан шалгалтаар Монгол улсын зарим арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгаа нь тогтоогдсон. Иймээс шалгалт явуулж банкууд зах зээлд эрүүл өрсөлдөж байгаа эсэх, иргэдийг хохироож байгаа эсэхийг тогтоохоор болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19272
0 эможи
keyboard_arrow_up