Төрийн банк ”Орон байрны нөхцөл сайжруулахад зориулсан бичил зээл” олгож эхэллээ
Төрийн банк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон аймгуудын төвд “Хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх МОН2301 төслийн бичил зээл”-ийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Хот байгуулалтын салбарын төслийн удирдах албатай хамтран өдөрлөг, сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллалаа.
Энэхүү Орон байрны нөхцөл сайжруулахад зориулсан бичил зээл нь тогтмол мөнгөн орлоготой гэр хороололд амьдарч байгаа иргэнд олгогдох бөгөөд харилцагч өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалт бүхий хашаа байшин, амины сууцны дараахь нөхцлийг сайжруулахад олгогдоно.
Үүнд:
- Цэвэр бохир усны бие даасан холболт хийх,
- Эрчим хүчний хэмнэлттэй зуух тавих,
- Дээвэр,хана, шал, дулаалах, сайжруулах, вакум цонх суурилуулах
- Усны тоолуурт холбогдох болон орон сууцны бусад нөхцлийг сайжруулах
Зээлийн нөхцлийн хувьд 15,0 сая хүртэл төгрөгийг 10 жил хүртэл хугацаатай, жилийн 10%-ийн хүүтэй олгоно. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 1 жил хүртэл байна.
Төрийн банкны харилцагч та хэрэв дээрх төсөл хэрэгжих хотуудад оршин суудаг бол доорхи шаардлагын дагуу материалаа бүрдүүлэн зээл хүсэх боломжтой.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны Арвайхээр, Алтай, Баянхонгор, Эрдэнэт хотуудад байрлах салбар, тооцооны төв болон 1800-1881 лавлах утсаар холбогдон авах боломжтой.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа