“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг“ болно
"Монголын хөрөнгийн бирж"-ээс санаачлан зохион байгуулж байгаа "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ний хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, ҮЦТТТХТ ТӨХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мандуул, Санхүүгийн зохицуулах хороо, "Тэнгэр капитал" ХХК, "Би Ди Сек" ХК-зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Уг өдөрлөгийн зорилго нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх бөгөөд тус өдөрлөгт ирснээрээ иргэд болон аж ахуйн нэгжүүд үнэт цаасны талаарх олон давуу тал болон мэдээллийг олж мэдэх боломжтой аж.
Энэхүү "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" Монголын хөрөнгийн биржийн байранд 2015 оны хоёр сарын 5-6 ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна.