Арилжааны банкууд зээлийн журамдаа өөрчлөлт оруулжээ
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 оноос эхлэн найман хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн байдаг. Гэвч арилжааны банкууд өөрийн дотоод дүрэм журамдаа тулгуурлан зээлийн эрсдэлийг тооцож, зээл хүсэгчдэд тавих шаардлагыг нэмэлтээр боловсруулж болох аж.
Тиймээс хувь хүн цалин адваг банкнаасаа орон сууцны зээлээ хүсэх тухай заалтыг арилжааны банкууд шинээр суулгаж өгсөн байна. Урьдчилгаа төлбөр нь орон сууцны нийт үнийн лүнгийн 10-30 хүртэл хувь байхаар заасан байна. Хэдийгээр урьдчилгаа төлбөрийг ийнхүү тодорхой заасан ч ихэнх банк хамгийн дээд хэмжээ буюу 30 хувийн урьдчилгаа байршуулахыг шаардаж байгаа нь бага, дунд орлоготой иргэдэд хүндрэлтэй байна гэж зээл хүсэгчид гомдоллож байгаа юм.