Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв

2015 оны 1 сарын 22

015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1942.40-1945.00 төгрөгийн ханшаар 18.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1944.11 төгрөгийн хаалтын ханшаар 6.0 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн боловч гадаад валютын зах дахь юанийн нийлүүлэлт хангалттай байгаа тул Монголбанк оролцоогүй болно.

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16301
0 эможи
keyboard_arrow_up