Чанаргүй зээл 10 хувиар өсчээ
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 12 дугаар сарын эцэст 12.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 145.8 тэрбум төгрөг буюу 1.2 хувь буурч, өмнөх оныхоос 1.7 их наяд төгрөг буюу 16.1 хувиар өссөн байна.
Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч оны 12 дугаар сарын эцэст 269.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 175.2 тэрбум төгрөг буюу 39.4 хувиар буурч, өмнөх оныхоос 151.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл оны эцэст 625.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.7 тэрбум төгрөг буюу 0.9 хувь, өмнөх оныхоос 59.9 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.