Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв
2015 оны 1 сарын 15
2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1939.00-1944.00 төгрөгийн ханшаар 43.65 сая ам.доллар, 312.98-314.00 төгрөгийн ханшаар 142.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1943.72 төгрөгийн хаалтын ханшаар 8.0 сая ам.доллр, 313.36 төгрөгийн хаалтын ханшаар 98.5 сая юань тус тус худалдав.
2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 30.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 42.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15852
0 эможи