Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв
2015 оны 1 сарын 09
2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 76.2 сая ам.доллар худалдан авах, мөн 123.9 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1917.00 төгрөгийн хаалтын ханшаар 66.0 сая ам.доллар, 307.45 төгрөгийн хаалтын ханшаар юанийн саналыг 100 хувь биелүүлж, 123.9 сая юань тус тус нийлүүлэв.
2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15444
0 эможи