Худалдаа хөгжлийн банк ММС-гийн хувьцаанаас худалдан авчээ
2015 оны 1 сарын 09
"Mongolian Mining Corporation" (ММС) компанийн хувьцаанаас 507.7 сая ширхгийг нэгж бүрийг нь 0.29 хонконг доллараар Худалдаа хөгжлийн банк худалдан авсан талаар Хонконгийн хөрөнгийн бирж мэдээлжээ. Ингэснээр нийт хувьцааных нь 5.48 хувийг эзэмшиж буй бололтой.
Өнгөрсөн оны эцэст ММС 5.5 тэрбум ширхэг үнэт цаас нэмж гаргаснаа мэдээлж байв. Тухайн үед хөрөнгө оруулагчдаас 19.14 тэрбум ширхэг хувьцаа худалдан авах санал ирүүлж байсан юм. Нэмж гаргасан үнэт цааснаас дотоодын компани, иргэд худалдан авсан аж. Бүртгэл, тооцооны ажлыг бүрэн эцэслээгүй байгаа тул хувьцаа эзэмшигч нэг бүрээр хувь хэмжээг тодорхой хэлэх боломжгүйг тус компанийн эх сурвалж дуулгалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15392
0 эможи