ТОП-20 индекс 0.06%-иар өссөн үзүүлэлттэй байна
2015 оны 1 сарын 07
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 13 хувьцаат компанийн нийт 5,970 ширхэг хувьцааг 24,118,245 төгрөгөөр, “III” ангилалд 1 компанийн нийт 1000 ширхэг хувьцааг 790,000 төгрөгөөр тус тус арилжсан байна.
Анхдагч зах зээлийн арилжаагаар “БиДиСЕК” ХК-ийн олон нийтэд санал болгосон 189 ширхэг хувьцааг 405,000 төгрөгөөр арилжлаа. ТОП-20 индекс 14,624.96 нэгж буюу 0.06%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15263
0 эможи