Банкууд 8 хувийн зээлийн шалгуураа өндөрсгөж байна

2015 оны 1 сарын 07

Орон сууцны 8 хувийн зээл буюу ипотекийн зээлийг 2015 онд зогсооно гэсэн мэдээлэл иргэдийн дунд яригдаж бид энэ талаар сурвалжлан хүргэж байсан. Харин энэ удаад ипотекийн зээлтэй холбоотойгоор зарим банкууд зээл хүсэгчдэд тавих шаардлага, шалгуураа өндөрсгөж байгаа талаар мэдээллийг хүргэе. 

МИК буюу Монголын ипотекийн корпорациас банкуудад нэгдсэн нэг л шаардалыг голчилж тавьсан бөгөөд зээл хүсэгч нь тухайн банкны харилцагч байхад зээлийн үйлчилгээнд  хамрагдах бүрэн боломжтой гэж үзэж байсан. Түүнчлэн банкууд өөсдрийн дотоод дүрэм журмын дагуу зээл хүсэгчдэд тавих шаардлагаа нэмэлтээр боловсруулж, харилцагчдад мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан зарим банкууд зээл хүсэгчдэд тавих шаардалагаа өндөржүүлсэн байна. 

Тодруулбал ХААН банк Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд заасан шаардлагаас гадна өнгөрсөн сараас зээл хүсэгчдэд нэмэлт шаардлага тавьж эхэлсэн байна. Үүнд үндсэн зээл хүсэгч тэтгэвэрт гарах наснаас өмнө орон сууцны зээлээ төлж дуусах нөхцөлтэй зээлд хамрагдана. Мөн үндсэн болон хамтран зээл хүсэгч нь тус банкны дансаар цалингаа авдаг байх, бизнес эрхэлдэг бол зээлийн төлбөр хийх орлого нь сүүлийн гурван сарын хугацаанд ХААН банкны дансаар дамжсан байх ёстой гэж заажээ.

Төрийн банкны хувьд зээлийн шалгуураа өндөрсгөөгүй, Одоогоор Засгийн газраас баталсан журамд заасан шалгуурыг хангасан бүх хүнд зээл олгож байна. Мөн Хасбанкны тухайд зээлдэгч нь цалингаа тус банкны дансаар дамжуулж авдаг, харилцагч нь байх ёстой гэсэн үндсэн нөхцөлөөр ажиллаж байна. Хамтран зээл хүсэгчид нь энэ заалт хамаарахгүй аж.

Иргэд зээлд хамрагдахын тулд орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилан бэлнээр төлж, үлдсэн хувийг 20 хүртлэх жилийн хугацаатайгаар зээлийн хэлбэрээр төлж барагдуулах нөхцөлтэй бөгөөд зээлийн барьцаа болж буй барилгын чанар, ашиглалтын байдал зэрэгт нэмэлт шаардлагыг банкны зүгээс тавих эрхтэй юм. Ямартай ч энэ онд зээлийн ажил хэвийн явагдана гэдгийг Монгол банкнаас албан ёсоор мэдэгдэж, банкууд шалгуураа өндөрсгөхийг үгүйсгэхгүй гэжээ.
Тиймээс банкууд зээлдэгчид тавих шаардлагаа өндөржүүлэх асуудал нээлттэй юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15251
0 эможи
keyboard_arrow_up