"Банкууд иргэдээс авсан мөнгөө эргүүлж төлөх ёстой"

2014 оны 12 сарын 15

Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна, иргэдийг хохироож байна гэх үндэмлэлээр ШӨХТГ-аас арилжааны банкуудыг шүүхэд өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй, ШӨХТГ хариуцагчтай уг хэргийн шүүх хурал 14 хоногоор хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байгаа аж.Энэ талаар О.Магнай  “Иргэн, аж ахуй нэгж банкнаас зээл авахад нэг хувийн шимтгэл гэж авдаг. Үүнийг арилжааны банкны нөхдүүд үйл ажиллагааны зардал хэмээн тайлбарладаг. Харин зээл авсан иргэн, аж ахуй нэгж банкинд нэг хувийг төлөөд, хураалгасан хувийнхаа хүүг 20, 10 жилийн хугацаатай төлдөг. Бид нэг тэрбум, хоёр тэрбумын зээл гаргах үйл ажиллагаанд их зөрүү байхгүй гэдэг дүгнэлт гаргасан. Тиймээс энэ бүхнийгээ өөрчил гэж арилжааны нэр бүхий 13 банкинд шаардлага хүргүүлсэн” гэж ярьсан. Хэрэв шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд шийдэгдвэл өнгөрсөн хугацаанд нэг хувийн шимтгэл болгож авсан мөнгөө арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжид буцааж өгнө. Арилжааны банкууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдэд зээл олгоод түүнээсээ шимтгэл авсан байдаг. Энэ бол хэдэн их наяд төгрөгөөр яригдах асуудал гэдгийг онцолсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13979
0 эможи
keyboard_arrow_up