Таны дансны болон машины дугаарууд ижилхэн байх боломжтой
Монголд Банкны салбарын өрсөлдөөн эрчимтэй өрнөж буй өнөө үед харилцагчийн хүсэл шаардлагад нийцсэн хялбаршуулсан бүтээгдэхүүн үйлчилгээ ихээр гарч байгаа. Түүний нэг нь Төрийн банкны нэвтрүүлсэн“Хувийн дугаар” үйлчилгээ юм. Энэ шинэ үйлчилгээний талаар Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн шинэ шийдэл хариуцсан мэргэжилтэн М.Идэрээс дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
- Төрийн банкнаас хамгийн сүүлд шинээр ямар бүтээгдэхүүн гаргаад байна вэ?
- Бид харилцагчдаасаа Та дансны дугаараа цээжээр хэлж мэдэх үү? Мөнгө шилжүүлэх хүнийхээ дансны дугаарыг цээжээр мэдэх үү? гэсэн судалгаа хийж үзэхэд, оролцогчдын ихэнх нь “мэдэхгүй” гэж хариулсан. Энэ нь хүн бүр л дансны дугаараа нэг газар бичиж тэмдэглэдэг гэсэн үг шүү дээ. Тиймээс бид Хувийн дугаар хэмээх шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна.
- Хувийн дугаар үйлчилгээгээдэлгэрэнгүй танилцуулж болох уу?
- Төрийн банкинд данстай харилцагч бүр Хувийн дугаартай болох боломжтой. Өөрөөр хэлбэл дансны дугаарыгтөлөөлөх 4-8 оронтой тоог Хувийн дугаараар сонгох юм. Ингэвэл харилцагч өөрийн цээжлэхэд хялбар хүссэн тоогоороо дансны дугаараа орлуулна. Жишээ нь машины дугаар, утасны дугаар, төрсөн он сар гээд сонгох боломжтой.
- Хувийн дугаарыг хэрхэн ашиглах вэ?
- Тухайлбал, танд над руу мөнгө шилжүүлэх хэрэгцээ гарлаа гэж бодьё. Би танд 9999 гэсэн хувийн дугаар өгсөн болохоор Та интернэт, мобайл банкаар гүйлгээ хийхдээ хүлээн авах данс хэсэгт 9999 гэж оруулаад гүйлгээ хийнэ. Таныг гүйлгээ хийж дуусмагц миний дансанд орлогын гүйлгээ хийсэн тухай мессеж ирэх юм. Бид энэ үйлчилгээг харилцагчийн үйлчилгээг хялбаршуулсан чухал алхам болсон гэж харж байгаа. Түүнээс гадна, данс андуурч гүйлгээ хийх магадлал эрс багасах тустай гэж бодож байна.
- Олон оронтой дансны дугаар цээжлэхгүйн тулд Хувийн дугаар үйлчилгээнд яаж бүртгүүлэх вэ?
- Бид хувийн дугаар үйлчилгээнд Төрийн банкныинтернэт банкны үйлчилгээгээр харилцагч өөрөө бүртгүүлэх, засах боломжийг бий болгосон. Манай интернэт банкны үйлчилгээний эрхтэй харилцагчид энэ мэт олон үйлчилгээг авах боломжтой байдаг нь бусдаас ялгарахдавуу тал болдог. Мөн Төрийн банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 утсанд холбогдон утасны дугаараар бүртгүүлэх боломжтойгоос гадна салбар нэгж дээр ирж бүртгүүлж болно.
- Хувийн дугаар үйлчилгээний шимтгэл хураамжийн хэмжээ хэд вэ?
- Энэ үйлчилгээг эхний жилийн хураамжаас чөлөөлөн бүртгэж байна. Харин хувийн дугаар үйлчилгээгээр мөнгө хүлээн авсан харилцагчид мессежээр мэдээлэл илгээсний төлбөр буюу үүрэн холбооны компаниудад гэрээний дагуу шилжүүлэх 50 төгрөгийг төлбөр авч байгаа.
- Хувийн дугаар үйлчилгээ цаашид хэрхэн өргөжих вэ?
- Хувийн дугаар үйлчилгээ нь одоогоор цахим гүйлгээ хийхэд ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, интернэт банк, смарт банк, мобайл банк болон мессеж банкны сувгуудаар гүйлгээ хийж байна. Тун удахгүй харилцагч банкны салбараар үйлчлүүлэхдээ хувийн дугаар үйлчилгээг ашиглаж, гүйлгээ хийх боломжтой болгохоор ажиллаж байна.