Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 11 сарын 24

Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.11.17 - 2014.11.24/

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Зөвхөн эдийн засгийн асуудлуудад анхаарлаа хандуулна

Шинэ засгийн газар гурван чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд: 1. Эдийн засаг, 2.Эдийн засаг, 3.Эдийн засаг байх болно.  Эдийн засгийн энэ асуудлын угтвар нөхцөл нь улс төрийн тогтовортой байдал, харин дагвар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно.

Энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдэж байж л гарна. Хүнд шийдвэрүүд гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийдэнх олонхид л бид тулгуурлах учиртай.

/ Үндэсний шуудан 2014.11.24 №225/

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэч Д.Ангар: Эдийн засгийн хямралтай үед хөрөнгийн зах зээл илүү хөгждөг

Сангийн яамнаас 11 сард Засгийн газрын 100 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалах эрх олгосон. Өнөөдрийн байдлаар арилжааны дөрвөн эрх олгсоноос гурвыг нь хийсэн.

Дэлхийн улс орнуудын  хөрөнгийн зэх зээлийн хөгжлийг судлахад хямралтай жилүүдэд илүү нөхцөл бололцоо нь нээгдэж, хөгжиж дэвшсэн байдаг. Хямралтай үед мөнгө олох нь хэцүү байдаг учраас хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгодог.

/ Үндэсний шуудан 2014.11.21 №224/

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга М.Батгэрэл: Сангийн яам орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн орлогыг бүрэн шилжүүлж байна

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас он гарсаар нийт зургаан  аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтанд түүвэр галгалт хийгээд байна.  Дүнг удахгүй засгийн газрын хуралдаанд танилцуулна.  Цаашид орон нутгийнхаа ойр зуурын хэрэгцээгээ хангаад тулгамдсан асуудлаа өөрсдөө цаг алдалгүй шийдээд ирэхээр илүү бүтээн байгуулалт тал руугаа анхаарсан хөгжлийн төсөл, арга хэмжээнд энэ сангийн хөрөнгө зарцуулагдаж эхлэх байх гэж бодож байна.

/ Өдрийн сонин 2014.11.21 №224/

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:Хэт тэлэлтийг бууруулж чадсан төсөв баталлаа

Энэ удаагийн төсөв нэг онцлог бол өмнөх жилүүдэд 20-30 хувийн өсөлттэй явж ирсэн төсвийн өсөлтийг зогсоож, зардлыг бууруулж баталсан явдал. Тухайлбал, урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр бууруулж баталж, илүүдэл орон тоог 900 гаруйгаар цөөрүүллээ.  Өмнөх жилүүдэд эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаж чадахгүй, бизнес, банк санхүүгийн салбарт хүндрэл авчирч байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавьж, үндэслэлгйүгээр шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэнгүй.

/ Өдрийн  сонин 2014.11.19 №277/

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлийг давж туулах чадвартай баг бүрдээсэй гэж хүсч байна

Алтанхуягийг Сайханбилэгээр сольсон гэдгий шууд утгаар нь хүлээж авч болохгүй.  АН-ын бүлэг олоноороо шийдвэр гаргасан.  Энд хэн нэг шийдвэр гаргасан биш бүгдээрээ урагшаа хараад ажиллах тухай яригдана. Эдийн засгийн хүндрэл гарсныг  хаа хаана хүлээн зөвшөөрсөн шүү дээ.  Сайханбилэгийн  Засгийн газар хэрвээ байгуулагдвал эдийн засгийн хүндрэлийг давж туулах чадвартай баг бүрдээсэй гэж хүсч байна. /Ардчилал 2014.11.18 №216/

Нийтлэлч Д.Жаргалсайхан: Улаан лууван шиг төсөв

Төсвийн ачааллышг хөнгөлөх, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог өсгөх, төрийн үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх олон ажил хийнэ гэж удалгүй бүрдэх шинэ Засгийн газраас иргэд хүлээж байна.

/ Өнөөдөр 2014.11.19 №268/

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12565
0 эможи
keyboard_arrow_up