ТОП-20 ИНДЕКС 0.65 %-иар өссөн үзүүлэлттэй байна
2014 оны 11 сарын 06
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 7 хувьцаат компанийн нийт 3,350 ширхэг хувьцаа арилжигдаж 4,101,640.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 5 компанийн 3,111 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,940,100.00 төгрөгийн, “Б” самбарт 2 компанийн нийт 239 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,161,540.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,499.17 нэгж буюу 0.65 %-иар өссөн үзүүлэлттэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11551
0 эможи