“ӨГӨӨМӨР-УУЛ” ХК -ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХААР ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2014 оны 4 сарын 03
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Компанийн тухай хуулийн 57.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Өгөөмөр-Уул” ХК (MSE:OZM)-ийн нийт гаргасан 57,835 ширхэг хувьцааны 54.6 хувь буюу 31,553 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох
 
Ц.Ганболд, Б.Петр нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 45.4 хувь буюу 26,282 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 128  /нэг зуун хорин найм/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч, санал хүчинтэй байх хугацааг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоожээ.

“ӨГӨӨМӨР-УУЛ” ХК (MSE:OMZ)-ийн тухай:
Хаяг: Төв аймаг, Зуунмод сум
Захирлын нэр:  Петр
Байгуулагдсан огноо: 1991-12-30
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1993-04-12
Хаалтын ханш: 128 төгрөг
Хувьцааны төрөл: Энгийн
Үйл ажиллагааны чиглэл:
Барилга угсралт

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1079
0 эможи
keyboard_arrow_up